Wednesday, March 7, 2012

Twitter яаж мөнгө олдог талаар CEO Dick Costolo

Twitter-ийн хамгийн гол мөнгө олох арга бол мэдээж ad буюу зар сурталчилгаа. Гэхдээ эдгээр сурталчилгаа нь бусдын адил зураг (banner), adsense зэрэгтэй адил биш юм. Тэдний сурталчилгаа нь twitter-ийн гол хэрэглэгдэхүүн болох жиргээ буюу tweet юм. Tweet нь зөвхөн өөрийг нь дагаж буй хэрэглэгчидэд очихоос гадна тухайн төрлийн зүйлсийг сонирхдог хүмүүст мөн хүрдгээрээ давуу талтай. Хайлтын хэсэг, нүүр хуудсан дээрээ өөрийн сонирхож буй зүйлсээ тохируулж болох боломжтой. Таны tweet хаашаа явна тэнд таны сурталчилгаа хүрнэ гэсэн үг юм. Dick Costolo-гийн хэлж байгаагаар 'бид аль хэдийнээ кино студийг Twitter дээр хараад амжсан', кино үзэгчдийн хүртээл болохоосоо өмнө тэд trailer-ээ Twitter хуудсаар дамжуулаад амжсан. Кино гарсны үзэгчид өөрсдийн сэтгэгдлээ мөн л Twitter-ээр илгээгээд амжьсан. Таны tweet буюу сурталчилгааг хүмүүс сонирхсон эсвэл холбогдсон тохиолдолд бид хэрэглэгчээс хөлс авдаг. Энд дурьдах нь зүйтэй нэг зүйл гэвэл Twitter-ээр цацагдсан сурталчилгаа нь үнэхээр үр дүнтэй байдаг нь тогтоогджээ. Хэрэглэгчдийн сурталчилгаатай холбогдсон хувь нь 30-50% энэ нь одоогоор дээд амжилт болоод байна. Volkswagen компани өөрсдийн VW Beetle машиний сурталчилгааны үер даралт, хариу tweet, холбогдсон байдал нь 52%-д хүрсэн байна. 

Tuesday, March 6, 2012

Эрүүл мэнд: Компьютер дээр удаан суудаг бол

Хэрвээ та компьютерийн ард удаан хугацаагаар сууж ажилладаг бол доорх видео (англи хэл дээр) таны эрүүл мэндэд бага ч гэсэн тус хүргэх болов уу. Weil эмч танд хоолны дэглэм, энергийн ундаа, сүү, амин дэмүүд, загасны тос, гар утасны хэрэглээ, витамин Д, нүдний харааны асуудлууд, цай, хар шоколадны давуу талуудыг ярих болно. Ихэнх хүмүүс өөрсдийгөө залуу байхдаа хоол унднаас авах амин дэмийг чухалчилж үзээгүйгээс хоол ундыг ялгалгүй хэрэглэдэг. Энэхүү буруу шийдвэрүүдийн үр 30 наснаас эхлэн эрүүл мэндэнд тань муугаар нөлөөлж эхэлдэг. 40 насанд ноцтой аюулыг ч учруулах тохиолдол бий. Доорх видеог сонсоход л хангалттай.

Sunday, March 4, 2012

Интернет арилжаа 1


Интернет арилжаа эхлэхэсээ өмнө таны мэдэх шаардлагатай хэдэн зүйлс бий. Эдгээр зүйлс нь интернет арилжаанд нилээн чухал болохыг санаарай. Бага хэмжээний интернет арилжаа эрхлэгчид өөрсдийн бизнессийг үргэлжлүүлж байхад нөгөө талд нэг хэсэг нь өөрсдийнхийг зогсоож байдаг.
Хэдийгээр та интернетээс интернет арилжаанд шаардлагатай мэдээллийг олж авсан ч, та 0 чармайлтаас их зүйл хүлээх нь утгагүй зүйл. Маш олон хүмүүс шаардлагатай ижил аргуудыг судалснаас хэрэгжүүлснээс хэдхэн нь амжилт олдог. Та яагаад гэдгийг мэдэж байна уу? Учир нь зарим нэг нь тухайн аргуудыг ашиглан бүтээлүүд  дээрээ тулгуурлан ямар нэгэн үр дүн, дүгнэлт хийдэг бол бусад нь туршиж үзэхийг ч хүсдэггүй.
Дараах зүйлсийг санаж яваарай: та өөрийнхөө амжилтыг өөрөө л бүтээнэ, өөр хэн ч биш! Зарим хүмүүс бусад зүйлсийг буруутгаж өөрсдөө туршиж үзэхийг хүсдэггүй. Тэр хүнд өөрт нь ямар нэгэн асуудал байгааг бид дээрхээс ойлгож болно. Интернет арилжаан дахь амжилтанд хүрэх түлхүүр бол уйгагүй хөдөлмөр мөн шантрашгүй байдал юм. Өөрийн мөнгөөрөө мөрийтэй тоглох нь хэсэгхэн хугацаанд ихийг олох боловч ижил хугацаанд ихийг алдах муу талтай. Интернет арилжаа бол өөр. Энэ нь өөрийн барааны шошго хийх, бүтээгдэхүүний талаарх хүмүсийн бодол гэх мэт зүйлсээс эхлэн таны нэр хүнд ихэснэ. Та өөрийн салбарын арилжаан дахь мэргэжилтэн болсон цагт та мөнгөө хэзээ ч алдахгүй.
Хариуцлага хүлээх болон бичиг баримт дээр чадваргүй, ач холбогдол бага өгөх зэрэг нь маш ноцтой асуудал юм. Энэ нь маш сайн хувиараа бизнес эрхлэгчидийг ч хоромхон хугацаанд доош унагах аюултай. Мөн олон хэрэгцээгүй, боломжгүй зүйл хөөцөлдөхөд хүргэх сөрөг үр дагавартай. Ийм асуудалтай таарахгүй байхыг хичээгээрэй.
Эвэн Чиа, интернет арилжааны номлогч хэлэхдээ амжилт олохыг хүсвэл интернет арилжааны том төсөөлөл болон найдвартай системийг хэрэглэх нь чухал. Яагаад заавал найдвартай систем гэж? Хэдий том төсөөлөлтэй боловч түүнийгээ хэрэглжүүлж шат ахих ямар нэгэн хэрэгсэл байхгүй бол энэ нь хэрэгцээгүй хог болж хувирдаг.
Зах зээл дээр тулгуурлан ямар нэг бизнес,  бүтээгдэхүүн санал болгох үйлчилгээ үзүүлэх зэргээр өөрийн борлуулалтыг түгээдэг. Хэрэглэгчид зар сурталчилгаа болон урамшуулаллын сурагаар ирдэг. Үргэлжлэл бий..



Monday, February 27, 2012

Google Account-ийнхаа веб түүхээ (history) цэвэрлээрэй

Хэрвээ та Google-д ямар нэгэн хэрэглэгчийн данстай (account) бол Google таны интернетийн түүхийг мөрдөж байдгийг мэдэх үү? Таны Gmail, Youtube, Google+, өөр ямар нэгэн Google-ийн данснуудын мэдээллүүд юм. Одоогоор энэхүү мэдээллүүд нь Google-ийн бусад үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээс салангид байдаг боловч ирэх 3 сарын 1-нд Google-ийн шинэ хувийн мэдээллийн бодлого хэрэгжиж эхлэх үед эдгээр мэдээллүүдийг таны хэрэглэх бүх л Google-ийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнүүдэд тараан ашиглах юм байна. Хэрвээ та энэхүү чухал мэдээллүүдийг бусад үйлчилгээнүүдтэй хуваалцахыг хүсэхгүй байгаа бол вебийн түүхээ цэвэрлээрэй.
http://www.google.com/history гэсэн хаягаар ороод өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулж нэвтэрснийхээ дараа Remove All Web History дараарай. Ингэснээр таны түүх цэвэрлэгдэж мөн таны вебийн түүхийг мөрдөхөө болино. Дээрх зургаас харахад ямаршуу мэдээллүүдийг хадгалж байдгийг та харж байгаа байх.

Saturday, February 25, 2012

Nevada мужийн жолоочгүй машинд зориулсан зам

Америкийн нэгдсэн улсын Nevada муж дахь зарим замуудыг жолоочгүй буюу роботон машинууд явахад бэлэн болгожээ. 2-р сарын эхээр Nevada мужийн хууль зүйн коммисс мужийнхаа автоматжуулсан машины замыг шалгалт хийн баталсан байна. Эдгээр машинууд робот гэхээсээ илүү улирдлагын нэмэлт системтэй машин гэсэн үг юм. Иймээс тус зам дээр ямар ч компани өөрсдийн автомат жолоодлогын системийг туршиж үзэх боломжтой. Анхны туршилт хийсэн компани нь Google болоод байна. Google-ийн тухайн системийг ямар ч тээврийн хэрэгсэл дээр суулгах боломжтой, Google өөрсдийн систем дээрээ удаан хугацаанд ажилласны эцэст өнгөрөгч жилийн сүүлчээр патентаа авсан байна. Энэхүү системийг авто тээврийн ослыг эрс бууруулна хэмээн Google компаныхан үзэж байгаа бөгөөд Nevada мужинханд өөрсдийн системийг туршиж үзэх боломжийг олгосонд баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тус систем нь шинэхэн технологи бөгөөд аюулгүй байдал болон хүний тав тухийг бүрэн хангаж байгаа учраас ирээдүйд нилээдгүй хэрэглэгдэх төлөвтэй байна. Тухайн системийг суулгасан тээврийн хэрэгслийг шалгахдаа дор хаяж дотор нь 2 хянагч суух шаардлагатай. Ганц зорчигчтой (заавал насанд хүрсэн машин жолоодох чадвартай хүн) тохиолдолд тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг хангаж байвал ногоон үнэмлэх олгох юм байна.

Friday, February 24, 2012

Windows 8-ийн шинэхэн лого

Microsoft компани өөрсдийн шинэ үйлдлийн системд зориулж логогоо шинэчилсэн байна. Үйлдлийн системд ашиглагдаж буй шинэхэн Метро UI-ийн загварыг тус логонд түлхүү тусгаж өгсөн бололтой. Тус лого нь өмнөх логонуудаа бодвол илүү цонхны төрхтэй болсон бөгөөд булаангуудын бага зэрэг өнцөгтэй болгосон нь Windows 8-д таны мэдрэх хурдан, уян хатан ажиллагааг илтгэж байгаа хэмээн Windows дахь хэрэглэгчдийн албаны (user experience - хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн хэмжээ хариуцсан алба) дарга Sam Moruae өөрийн блогтоо нийтэлжээ. Windows шинэ логогоо хийлгэхдээ өндөр зэрэглэллийн компани болох Pentagram-ийг хөлслөн ажиллуулсан байна. .


Tuesday, February 21, 2012

Framework дэлгэрэнгүй...

"Framework-ийн талаар" гэсэн гарчигтай нийтэллийг маань нэг хүн шүүмжилэхээр нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзээд энэхүү нийтлэллийг бичиж байна. Framework-ийг мэдээллийн технологийн талаас нь авч үзэв.
За Framework-ийг задлаад үзье.
Framework: програм хангамжинд зориулсан дахин хэрэглэгдэж болохуйц, нөгөө талаас удамшиж болохуйц класс эсвэл сангуудын олонлог.
Ерөнхийд нь дотор нь 2 хуваана.

  1. Application (хэрэглээний программ)-ын framework: тодорхой орчинд (үйлдлийн систем, веб программ) зориулан тодорхой программ хангамжийн бүтцийг дэмжиж хийхэд зориулсан. Application framework нь GUI (хэрэглэгчтэй харьцах цонх) гарч ирснээр эрэлт хэрэгцээтэй болсон. Ерөнхий бүтэц гээд байгаа маань хэрэглээний прораммуудын ажиллах зарчим ерөнхий нэг зарчим, тогтсон стандарт байдаг үүнийг л сайн хангадаг гэж ойлгох хэрэгтэй. Энэ стандартыг баримтлахаас гадна та бэлэн классуудаас программд хэрэгцээтэй байгааг хэрэглэхээс гадна хөгжүүлж болно. Хөгжүүлэгчид ихэвчлэн framework-ийг хэрэгжүүлэхдээ обьект хандалтат програмчлаллын техникийг түлхүү ашигладаг учраас программын чухал хэсгүүдийг framework дахь бэлэн классуудаас обьект болгон үүсгээд мөн үүнийгээ удамшуулаад хэрэглэх боломжтой болдог. 
  2. Веб программын framework: Динамик веб хуудас, веб-д суурилсан үйлчилгээ, веб програм зэргийн хөгжүүлэлтийг дэмжихэд оршино. Зорилго нь веб хөгжүүлэлтэн дээр түгээмэл хийгддэг ажиллаггаа болон холболт зэргийг хөнгөвчлөхөд тулгуурлана. Ихэнх веб framework-ууд нь өгөгдлийн сангийн хандалт, session зохицуулалт, хуудасны загвар мөн код дахин ашиглалт зэрэгт зориулсан сангуудыг агуулдаг. 
Түгээмэл хэрэглэгддэг онцлог шинж нь:
    1. Хамгаалалт - зарим framework-ууд дотроо authorization (эрх олголт) болон authentication (нотолгоо) framework-уудыг агуулсан байдаг. Эдгээр нь веб серверийг программын хэрэглэгчдийг ялгах, урьдаас тодорхойлсон шалгуур дээр үндэслэн тодорхой үйлдэл хийх эрх олгох зэргийг гүйцэтгэнэ. Нэг жишээ нь  Drupal юм. Энэ нь дүр дээр үндэслэн хэрэглэгчидэд эрх олгодог. Дүрийг олгохдоо вебэд суурилсан холбоосыг ашигладаг.

Monday, February 20, 2012

Bacn spam-ын 2 дахь түвшин

Та spam гэж мэдэж байгаа байх "таны inbox-ийн хэмжээг ихэсгэх мөн хувийн майлээ олоход садаа болох ямар ч хамааралгүй майл". Bacn ч гэсэн танд садаа болох нэгэн төрлийн майл. Энэхүү ойлголт хэдэн жилийн өмнө хэсэг бүлэг файл түгээгчидээс үүссэн. Spam-аас арай дээр боловч таны хувийн майл биш. Илүү тодруулвал таны коллежийн эсвэл бүртгүүлсэн сайтуудаас тань ирж буй хэрэгцээгүй шуудан юм. Ер нь бол нэгэн төрлийн хэрэглэгчдийг өөртөө татах оролдлогоо хийж буй байгууллагуудын сурталчилгаа (гол нь танд энэ майл маш их садаа болдог) юм. Эдгээрийг зогсоохын тулд нэгдэлээ зогсоох (unsubscribe) хэрэгтэй. Бүх bacn-уудын доор дарах асуудалтай дээрээс нь ихээхэн хугацаа орно шүү дээ. Тэгэхлээр танд нэгдэл зогсоогч (unsubscriber)-ийн шаардлага гарна. Yahoo Mail-ийн хэрэглэгчидэд хэлэхэд зүүн доод хэсэгт байрлах Application фолдер дотор Unsubscriber хэрэгсэл байрлаж байгаа. Хэрэгслийг дарсны дараа create my unsubscribe folder буюу bacn-ийг байрлуулах фолдерийг үүсгэн ажилдаа орно доо. Одоо inbox дотроосоо bacn-уудаа чагтлаад spam товчны хажуу тал дахь move to товчон дээр даран unsubscribe дээр дарна. Ингэснээр таны сонгосон майлуудын илгээгчидээс дахин майл ирүүлэхгүй байх арга хэмжээг авна. Хэрвээ та өөр Mail хэрэглэдэг бол unsubscribe.com тус сайтаар зочиллоорой.

Электрон тамхи хүний аманд дэлбэрлээ (blow up).

electronic cigarette structure
Blow up гэдэг үгийг орчуулахдаа нилээн удаан интернет толиуд ухасны эцэст "дэлбэрэх"  гэж орчууллаа. За гол сэдэв рүүгээ орьё. Багаасаа л биднийг электрон төхөөрөмж амандаа хийхийг хориглож загнадаг байж билээ. Гэсэн хэдий ч технологийн хөгжлийг даган электрон сойз болон тамхи гарч ирсэн. Гэхдээ Florida-доо дахь 57 настай хөгшиний аманд байсан электрон тамхи дэлбэрсний дараа хүмүүс эдгээр зүйлсээс эрс татгалзаж эхлэх нь ойлгомжтой болов уу даа. Одоо тэрээр Alabama-гийн эмнэлэгт байгаа бөгөөд түлэгдэл, хэлнийхээ бага зэрэг хэсэг болон үүдэн шүдээ гэмтээсэн гэсэн байгаа юм байна. North Bay-ийн гал хамгааллын тасгын дарга Joseph Parker хэвлэллийн бага хурлаар графикийн тайлбар үзүүлсэн бөгөөд тайлбарлахдаа "электрон тамхи шатаж эхлэх үед хүн амандаа пуужин барьснаас ялгаагүй" хэмээсэн байна. Шалтгаан нь е-тамхиний зай хоолойноосоо унах үед масс үүсч гал гарсан байна. Харин ууран электроник тамхи холбооны үүсгэн байгуулагч тус үйлдвэр е-тамхитай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлжээ. Шинжээчид одоо ч гэсэн хэргийн газар ажиллаж байгаа юм байна. Иймэрхүү дэлбэрэлт, шаталтын үер ихэнх тохиолдол зайнаас болдог бөгөөд яг тухайн барааг үйлдвэрлэгчидийг шууд буруутгах аргагүй гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна. Учир нь зайны таглааг хэрэглэгч өөрөө ч дутуу хаасан байх магадлалтай.

Windows 8 таны амьдралд.

windows 8 advertisementMicrosoft компани өөрсдийн шинэ үйлдлийн систем болох Windows 8 хэсгүүдээс үзүүлээд эхэлсэн, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар дараагийн дэлхий нийтийн хэрэглэгдэхүүн болох үйлдлийн систем. Асуулт: Тус үйлдлйин системийг одоо хэрэглэж буй PC-н дээрээ суулгах уу,  эсвэл шинээр авах гэж буй laptop нь дээрээ урьдаас суулгасан байх уу?
Windows 8 -ийн ялгаатай зүйл нь юу вэ?
Нилээн томоохон сурталчилгаа нь зөвхөн laptop, PC-нд биш гар утас, нөгөө алдарт 2011 оныг өөрийн он болгосон tablet-нд бас суулгаж болдог гэж байгаа. Хувьсал болдоггүй юмаа гэхэд нилээн томоохон дэвшилт болох нь ойлгомжтой. Одоог хүртэл tablet нь өөрийн ах эгч болох laptop болон PC-нээс өөр үйлдлийн систем хэрэглэдэг байсан. Техник хангамж хөгжихийн хэрээр Microsoft компанийхан laptop, tablet-ийн технологийн нэгдэлд чадах чинээгээрээ бэлдэж байгаа бололтой.
Авах уу хүлээх үү?
Эргээд асуудал руугаа орьё. Өргөн уудам цар хүрээг хамрах Windows 8 -ийн touchscreen дэмжих чадвар, ирээдүйн комьпютерууд ихэнх нь touchscreen-тэй болно гэж байгаа. Таны одоогийн ажиллаж буй комьпютер дээр Windows 8 ажиллахаас л хойш, илүү дутуу зарлага гарган touchscreen-тэй л биш бол шинэ зүйл авахгүй. Компаниас гаргах огноог зарлаагүй байгаа боловч ажилтнуудын бяцхан мэдээллээс үзэхэд 10 сард гарах магадлалтай. Тэгэхээр та бүхнийг Windows 8 -ийг өргөн хэрэглээрэй гэж зөвлөх үү дээ.

Sunday, February 19, 2012

Хамгийн ХОРТОЙ smartphone-ууд

smartphones
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гар утас тархины хорт хавдар үүсгэх аюул бий болгоно гэсэн дүгнэлт хийжээ. Үүний дараа "cnet" сайтын шинжээчид ямар төрлийн гар утас аюултайг тодруулах судалгаа хийжээ. Судалгаагаар цахилгаан соронзон туяаг хамгийн ихээр ялгаруулдаг смартфоны жагсаалтыг гаргажээ. Шинжээчид гар утасны чансааг SAR коэффициентээр гаргасан аж. Америкчуудын хувьд нэг кг-д ногдох SAR-ын хэмжээ 1.6 ваттбол хэвийн гэсэн үг. Харин Европт энэ үзүүлэлт хоёр ватт. Мэргэжилтнүүд ""Мotorola Вгаvо", "Моtоrоlа Аndroid 2 Global" смартфоныг хамгийн аюултай гэж үзжээ. "Sony Еricsson Satio", "Sоnу Еricsson Хреria Х10 Мini Рго" утас удаалжээ. Тэдгээрээс гадна "Моtоrоlа-1335", "Nokia Аstound ", "Моtorola Dеfу","Моtоrоlа Grasр", "ZТЕ Salute", "LG Rumоr 2", "Моtоrоlа Аndroid", "Sаnуо Vеrо", "Моtоrоlа Dгоid 2", "НТС Desire", "LG Сhocolate Тоuсh", "Моtoгоlа Аtrix 4G", "Куосега Wild Сагd М1000", "Куосеrа Х-tc" зэрэг смартфон хамгийн ихээр хорт туяа ялгаруулдаг нь тодорхой болжээ.

Chrome-д тус болох нэмэлтүүд

chrome logo
Google Chrome сүүлд гарч ирсэн ч хамгийн шилдэг хөтөчүүдийн тоонд зүй ёсоор орох билээ. Хэрэглэхэд хялбар цэвэрхэн энгийн ойлгоцтой хамгийн гол нь маш хурдан ачаалладаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад Google Chrome HTML5 хамгийн их дэмждэг нь батлагдсан. Энэ хөтөчийн магтаад байвал маш олон зүйл бий. Харин энэ удаад та бүхэнд энэхүү гайхалтай хөтөчийн улам хүчирхэг, боловсронгүй, төгс болгоход хэрэг болохуйц нэмэлтүүдийг танилцүульяа.

1: AdBlock

Таныг сайтруу хандахад хамгийн их ачаалладаг зүйл бол мэдээж ads буюу баннер, зар сурталчилгаа юм. Төрөл бүрийн зураг, хөдөлгөөнт зураг, видио, flash (animation) зэрэг зүйлс таны интэрнетийн хурданаас хомсолж сайтыг хурдан дуудаж гаргахад саад болдог хамгийн том хүчин зүйл юм.

Adblock-энэхүү нэмэлтийг суулгасанаар та энэ бүх зүйлээс ангижирч болох юм. Хүссэн сайтынхаа дурын баннерийг хааж, эсвэл тэр чигээр нь хааж болно. Энэ мэдээж таний дур.

2: Google Mail Checker

Хэрэв та Gmail хэрэглэдэг бол энэ тань хэрэг болно. Нэг үгээр мэдээллэгс гэж бас хэлж болно. Таньд шинэ захиа ирсэн бол таньд мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Байнга байнга gmail.com-руу орж шагаагүй зөвхөн ирсэн тохиолдолд орно гэдэг чинь их хэрэгтэй шүү.

3: Facebook Photo Zoom

Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээг монголчууд ихээр хэрэглэх болсон байна. Тэр утгаараа энэ таньд бас л хэрэгтэй болов уу? 

Зиа тэгэхээр энэ нэмэлт нь facebook дээр байгаа зургуудыг томруулж харах боломжийг таньд өгнө. Та ямар нэгэн зурган дээр курсороо аваачихад тэр зураг шууд томоороо харагдана. Ямар нэгэн click хэрэггүй. Цаг бол алт 

4: Smooth Scroll

Smooth гэдэг үгийг яг тохирох утгаар нь орчуулахад надад их хэцүү байлаа. Тэгээд зүгээр хар үгээр тайлбарлахар шийдлээ. Smooth Scroll гэхээр толигор илэх мэт доошоо дээшээ гүйхийг хэлж байгаа юм болов уу? За ямар ч байсан би ингэж ойлголоо. Та ямар ч байсан туршиж үзээд өөрсдөө мэдэх байх. Энэ нэмэлт нь надад маш их таалагддаг. 

5: Silver Bird or TweetDeck 

Twitter бол хамгийн хурдан аргаар мэдээлэл авах хэрэгсэл юм. Мөн өөрийн үзэл санаагаа 140 тэмдэгтэнд багтааж бичих таний өрдийн тэмдэглэл. Энэхүү сүлжээнд өдөрөөс өдөрт хэдэн мянган хүн нэмэгдэж өргөжин тэлж байна. Мэдээж та тэдний нэг бол одоо хөтөчөөсөө жиргэж болохоор боллоо. Үүний тулд таньд мэдээж нэмэлт зүйл хэрэгтэй. TweetDeck-ийг та сайн мэдэх байх Windows, Mac гэх мэт платформ дээр гарч байсан. Silver Bird бол яг Хром зориулан гаргасан апп юм. Ингээд та хөтөчөөсөө жиргээд байждээ!!!

Кафейны хэмжээ мэдээллэгч iphone app

caffeine zone 2 lite interface
Америкчууд гэлтгүй Монголчууд ч өглөө босоод сэргэг байхын тулд кофе уудаг. Гэхдээ кофе-нээс авсан энерги дуусах үед элдэв янзын зүйлд сатаардаг. Penn State дахь 2 доктор шинэ iphone app бүтээсэн бөгөөд энэ нь өдрийн турш авч буй кафейны хэмжээг судалдаг, мөн уусан кофе маань биднийг шөнө сэргэг байлгаж чадах зэргийг оношилдог болно. Caffeine Zone 2 хэмээх энэхүү app-ийг Frank Ritter болон Kuo-Chuan Yeh хэмээх 2 доктор бүтээжээ. Хүний сэтгэцэд тохиромжтой кафейны хэмжээ нь 200-400мг байх зарчмыг үндэслэн хийсэн энэхүү app-ийн тусламжтай хүссэн цагтаа хүний цусан дахь кафейны хэмжээгээ мэдэж болохоос гадна хэзээ дахин нэг аяга уухад тохиромжтой эсэхийг тооцооллон үзүүлдэг. Таны талбарт байгаа ногоон мөр нь 200-400мг буюу хүний цусанд байх шаардлагатай кафейны хэмжээ, харин цэнхэр мөр нь 0-50мг буюу танд унтахаасаа өмнө таны цусан кафейн шаардлагатай гэсэг үг. Мөн тус app нь таны дараагийн уух аяга кофе тань нойрыг тань хулжаах эсэхийг хүртэл тооцоолдог. Тус app нь зөвхөн кофеноос биш, бохь, энергийн ундаа, цай гэх зэрэг ямар ч төрлийн зүйлээс авч буй кафейныг тань тооцоолох болно. Та хэрвээ кафейнд хэт мэдрэмтгий эсвэл тэсвэртэй, багтаамжтай (tolerant) бол өөртөө тохируулан өөрчлөх боломжтой юм.

Adsense-ийн (banned) хэрэглэх зарчмыг зөрчин хориг тавиулсан уу?

adsense banned
Монголд adsense-ийг нилээн хэрэглэдэг болсон байна. Гадаадын хэсэг хүмүүсийн орлогын эх үүсвэр нь зөвхөн adsense байдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүс хэрвээ adsense-с бандуулсан тохиолдолд ямар нэгэн өөр сайт хэрэглэх шаардлага гарсан л байж таараа. Гэхдээ эдгээр сайтууд нь таны сайтыг нилээдгүй олон хэрэглэгчтэй байхыг шаарддаг. Сайтууд:

Бид нар нэг ёсны эдгээр сайтуудын publisher (реклам түгээгч) болох зорилгоор ажилладаг. Хамгийн гол нь дээрх сайтуудын шаардлага нилээн өндөр. Та бүхэнд амжилт хүсье.

Saturday, February 18, 2012

Framework-ийн талаар

framework graph
Хараад байхнээ бүх л програмчлалын хэлүүд Framework гэдэг зйүлтэй болоод байх шиг байна. Ялангуяа вебийн талынх бүр илүү. CSS-ийн framework гэж байна. Жишээ: Wymstyle, YAML, Blueprint гэх мэт. Орчуулвал ерөнхий бүдүүвч нь хамгийн оновчтой сонголт бололтой. Одоо хаирн Framework гэж юу болохыг судалъя. Комьпютер програмчлалд framework нь хэрэглэгчийн кодноос өөрчлөлт хийж болохуйц програм хангамжийн ерөнхий үйл ажиллагааг хангаж буй хийсвэрлэл. Дээрхийг уншвал ойлгомжгүй байгаа байх учир нь мэргэжлийн хэлээр биччихсэн тодорхойлолт тайлбар хэрэгтэй. Энгийн хэллэгээр бол тодорхой нэг хэлний ихээхэн хэмжээний санг агуулж буй зүйл. Энэ нь тодорхойлогдсон API-ийг хангадаг. Хэрэглэхдээ та бэлэн сангаас тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэдэг классыг байгуулаад, классын шинж болон үйл ажиллагаануудыг хэрэглээд явчихна. За энэ нийтлэл нилээдгүй их мэргэжлийн хэллэгүүд ашиглаад явчихлаа. Уучилна биз. Энэ нийтлэллийг бичсэний учир гэвэл одоо мэдээллийн технологи, эсвэл программист гэх зэрэг чиглэлээр суралцаж буй оюутнууд тодорхой нэг framework-ийг заавал эзэмшсэн байж ажилд орох боломжтой болж. Ажлын зарууд дээр байдаггүй боловч очоод ярилцлаганд орохооо ийм  framework мэдэх үү? гэж асуудаг. Хэдэн framework хэлэхэд: Java( Play framework)-веб хийхэд түлхүү ашигладаг, Symfony мөн л вебийнх, .NET framework, Zend бага зэрэг доод түвшинийх. Эдгээрээс веб-д сонирхолтой хүмүүс Symfony-ийг сураарай.

Блог энгийн байх тусамаа???

everything about blog
Блог гэдэг ойлголт одоогоор нилээдгүй түгээд байгаа. Гэхдээ нэг асуудал байгаа нь миний бодлоор блог гэхээсээ илүү сайт тал руугаа чиглээд байгаа юм болов уу даа. Блогуудыг сонирхож байхад зарим нэгэн варез сайтын хэмжээнд оччихсон байх юм. Энэ дээр нэг асуудал байгаа нь блог байгуулах эрхийг олгож байгаа зарим нэг сайтууд хэрэглэгчиддээ өгч байгаа загвар нь яг варез сайтынх байх юм. Варез сайтын загварын бүтэц гэвэл ерөнхийдөө 3 баганатай  зүүн талдаа цэсний хэсэг, 2 дахь багана буюу гол баганадаа мэдээллүүдээ байршуулдаг. Иймэрхүү загваруудыг ихэвчлэн загварын сонголтондоо илүү оруулах юм. Одоо тэгвэл яг блог гэж юу вэ гэж авч үзье. Блогийн тодорхойлолт:  'A blog (short for weblog) is a personal online journal that is frequently updated and intended for general public consumption' whatis.com-оос орчуулвал - блог нь хувийн онлайн өдрийн тэмдэглэл, энэ нь  олон нийтийн хэрэгцээнд  тодорхой хугацааны давтамжтай шинэчлэгдэж байдаг. Блогийн загварыг сонгохдоо 2 баганатайг сонгох нь зүйтэй болов уу. Та бүхэн бусадтай хуувалцахыг хүссэн мэдээллээ гол нь өөрийн үгээр оруулах хэрэгтэй. Загвар тань энгийн байх тусамаа хэрэглэгчидэд таатай сэтгэгдэл төрүүлнэ гэж бодож байна. Мөн блог дээрээ илүү дутуу хэрэгтэй хэрэггүй widget-ийг битий байршуулаарай. Танд амжилт хүсье.
◄ Newer Post
 

Copyright 2011 The Journey is proudly powered by blogger.com | Design by BLog BamZ