Twitter-ийн хамгийн гол мөнгө олох арга бол мэдээж ad буюу зар сурталчилгаа. Гэхдээ эдгээр сурталчилгаа нь бусдын адил зураг (banner), adsense зэрэгтэй адил биш юм. Тэдний сурталчилгаа нь twitter-ийн гол хэрэглэгдэхүүн болох жиргээ буюу tweet юм. Tweet нь зөвхөн өөрийг нь дагаж буй хэрэглэгчидэд очихоос гадна тухайн төрлийн зүйлсийг сонирхдог хүмүүст мөн хүрдгээрээ давуу талтай. Хайлтын хэсэг, нүүр хуудсан дээрээ өөрийн сонирхож буй зүйлсээ тохируулж болох боломжтой. Таны tweet хаашаа явна тэнд таны сурталчилгаа хүрнэ гэсэн үг юм. Dick Costolo-гийн хэлж байгаагаар 'бид аль хэдийнээ кино студийг Twitter дээр хараад амжсан', кино үзэгчдийн хүртээл болохоосоо өмнө тэд trailer-ээ Twitter хуудсаар дамжуулаад амжсан. Кино гарсны үзэгчид өөрсдийн сэтгэгдлээ мөн л Twitter-ээр илгээгээд амжьсан. Таны tweet буюу сурталчилгааг хүмүүс сонирхсон эсвэл холбогдсон тохиолдолд бид хэрэглэгчээс хөлс авдаг. Энд дурьдах нь зүйтэй нэг зүйл гэвэл Twitter-ээр цацагдсан сурталчилгаа нь үнэхээр үр дүнтэй байдаг нь тогтоогджээ. Хэрэглэгчдийн сурталчилгаатай холбогдсон хувь нь 30-50% энэ нь одоогоор дээд амжилт болоод байна. Volkswagen компани өөрсдийн VW Beetle машиний сурталчилгааны үер даралт, хариу tweet, холбогдсон байдал нь 52%-д хүрсэн байна.
Showing posts with label news. Show all posts
Showing posts with label news. Show all posts
Wednesday, March 7, 2012
Saturday, February 25, 2012
Nevada мужийн жолоочгүй машинд зориулсан зам
Америкийн нэгдсэн улсын Nevada муж дахь зарим замуудыг жолоочгүй буюу роботон машинууд явахад бэлэн болгожээ. 2-р сарын эхээр Nevada мужийн хууль зүйн коммисс мужийнхаа автоматжуулсан машины замыг шалгалт хийн баталсан байна. Эдгээр машинууд робот гэхээсээ илүү улирдлагын нэмэлт системтэй машин гэсэн үг юм. Иймээс тус зам дээр ямар ч компани өөрсдийн автомат жолоодлогын системийг туршиж үзэх боломжтой. Анхны туршилт хийсэн компани нь Google болоод байна. Google-ийн тухайн системийг ямар ч тээврийн хэрэгсэл дээр суулгах боломжтой, Google өөрсдийн систем дээрээ удаан хугацаанд ажилласны эцэст өнгөрөгч жилийн сүүлчээр патентаа авсан байна. Энэхүү системийг авто тээврийн ослыг эрс бууруулна хэмээн Google компаныхан үзэж байгаа бөгөөд Nevada мужинханд өөрсдийн системийг туршиж үзэх боломжийг олгосонд баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тус систем нь шинэхэн технологи бөгөөд аюулгүй байдал болон хүний тав тухийг бүрэн хангаж байгаа учраас ирээдүйд нилээдгүй хэрэглэгдэх төлөвтэй байна. Тухайн системийг суулгасан тээврийн хэрэгслийг шалгахдаа дор хаяж дотор нь 2 хянагч суух шаардлагатай. Ганц зорчигчтой (заавал насанд хүрсэн машин жолоодох чадвартай хүн) тохиолдолд тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг хангаж байвал ногоон үнэмлэх олгох юм байна.
Monday, February 20, 2012
Электрон тамхи хүний аманд дэлбэрлээ (blow up).
Blow up гэдэг үгийг орчуулахдаа нилээн удаан интернет толиуд ухасны эцэст "дэлбэрэх" гэж орчууллаа. За гол сэдэв рүүгээ орьё. Багаасаа л биднийг электрон төхөөрөмж амандаа хийхийг хориглож загнадаг байж билээ. Гэсэн хэдий ч технологийн хөгжлийг даган электрон сойз болон тамхи гарч ирсэн. Гэхдээ Florida-доо дахь 57 настай хөгшиний аманд байсан электрон тамхи дэлбэрсний дараа хүмүүс эдгээр зүйлсээс эрс татгалзаж эхлэх нь ойлгомжтой болов уу даа. Одоо тэрээр Alabama-гийн эмнэлэгт байгаа бөгөөд түлэгдэл, хэлнийхээ бага зэрэг хэсэг болон үүдэн шүдээ гэмтээсэн гэсэн байгаа юм байна. North Bay-ийн гал хамгааллын тасгын дарга Joseph Parker хэвлэллийн бага хурлаар графикийн тайлбар үзүүлсэн бөгөөд тайлбарлахдаа "электрон тамхи шатаж эхлэх үед хүн амандаа пуужин барьснаас ялгаагүй" хэмээсэн байна. Шалтгаан нь е-тамхиний зай хоолойноосоо унах үед масс үүсч гал гарсан байна. Харин ууран электроник тамхи холбооны үүсгэн байгуулагч тус үйлдвэр е-тамхитай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлжээ. Шинжээчид одоо ч гэсэн хэргийн газар ажиллаж байгаа юм байна. Иймэрхүү дэлбэрэлт, шаталтын үер ихэнх тохиолдол зайнаас болдог бөгөөд яг тухайн барааг үйлдвэрлэгчидийг шууд буруутгах аргагүй гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна. Учир нь зайны таглааг хэрэглэгч өөрөө ч дутуу хаасан байх магадлалтай.
Subscribe to:
Posts (Atom)