Showing posts with label tech. Show all posts
Showing posts with label tech. Show all posts

Saturday, February 25, 2012

Nevada мужийн жолоочгүй машинд зориулсан зам

Америкийн нэгдсэн улсын Nevada муж дахь зарим замуудыг жолоочгүй буюу роботон машинууд явахад бэлэн болгожээ. 2-р сарын эхээр Nevada мужийн хууль зүйн коммисс мужийнхаа автоматжуулсан машины замыг шалгалт хийн баталсан байна. Эдгээр машинууд робот гэхээсээ илүү улирдлагын нэмэлт системтэй машин гэсэн үг юм. Иймээс тус зам дээр ямар ч компани өөрсдийн автомат жолоодлогын системийг туршиж үзэх боломжтой. Анхны туршилт хийсэн компани нь Google болоод байна. Google-ийн тухайн системийг ямар ч тээврийн хэрэгсэл дээр суулгах боломжтой, Google өөрсдийн систем дээрээ удаан хугацаанд ажилласны эцэст өнгөрөгч жилийн сүүлчээр патентаа авсан байна. Энэхүү системийг авто тээврийн ослыг эрс бууруулна хэмээн Google компаныхан үзэж байгаа бөгөөд Nevada мужинханд өөрсдийн системийг туршиж үзэх боломжийг олгосонд баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тус систем нь шинэхэн технологи бөгөөд аюулгүй байдал болон хүний тав тухийг бүрэн хангаж байгаа учраас ирээдүйд нилээдгүй хэрэглэгдэх төлөвтэй байна. Тухайн системийг суулгасан тээврийн хэрэгслийг шалгахдаа дор хаяж дотор нь 2 хянагч суух шаардлагатай. Ганц зорчигчтой (заавал насанд хүрсэн машин жолоодох чадвартай хүн) тохиолдолд тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг хангаж байвал ногоон үнэмлэх олгох юм байна.

Saturday, February 18, 2012

Framework-ийн талаар

framework graph
Хараад байхнээ бүх л програмчлалын хэлүүд Framework гэдэг зйүлтэй болоод байх шиг байна. Ялангуяа вебийн талынх бүр илүү. CSS-ийн framework гэж байна. Жишээ: Wymstyle, YAML, Blueprint гэх мэт. Орчуулвал ерөнхий бүдүүвч нь хамгийн оновчтой сонголт бололтой. Одоо хаирн Framework гэж юу болохыг судалъя. Комьпютер програмчлалд framework нь хэрэглэгчийн кодноос өөрчлөлт хийж болохуйц програм хангамжийн ерөнхий үйл ажиллагааг хангаж буй хийсвэрлэл. Дээрхийг уншвал ойлгомжгүй байгаа байх учир нь мэргэжлийн хэлээр биччихсэн тодорхойлолт тайлбар хэрэгтэй. Энгийн хэллэгээр бол тодорхой нэг хэлний ихээхэн хэмжээний санг агуулж буй зүйл. Энэ нь тодорхойлогдсон API-ийг хангадаг. Хэрэглэхдээ та бэлэн сангаас тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэдэг классыг байгуулаад, классын шинж болон үйл ажиллагаануудыг хэрэглээд явчихна. За энэ нийтлэл нилээдгүй их мэргэжлийн хэллэгүүд ашиглаад явчихлаа. Уучилна биз. Энэ нийтлэллийг бичсэний учир гэвэл одоо мэдээллийн технологи, эсвэл программист гэх зэрэг чиглэлээр суралцаж буй оюутнууд тодорхой нэг framework-ийг заавал эзэмшсэн байж ажилд орох боломжтой болж. Ажлын зарууд дээр байдаггүй боловч очоод ярилцлаганд орохооо ийм  framework мэдэх үү? гэж асуудаг. Хэдэн framework хэлэхэд: Java( Play framework)-веб хийхэд түлхүү ашигладаг, Symfony мөн л вебийнх, .NET framework, Zend бага зэрэг доод түвшинийх. Эдгээрээс веб-д сонирхолтой хүмүүс Symfony-ийг сураарай.
Older Post ►
 

Copyright 2011 The Journey is proudly powered by blogger.com | Design by BLog BamZ