Friday, July 31, 2015

Education system

When things get old or had been mainstream for too long you kind of get sick of it, right? These days I am thinking about the education system or teaching technique that hasn't been changed/upgraded for years and years. Maybe because I am also studying again and that can be the reason why I am thinking about it. But really kind of bored of this same old homework/assignment and teacher presentations. Even though uni is saying 'we teach the latest tech and real life experience'. In my case, it is not exactly same as the industry what they are teaching. I posted a video in my next post highly recommend you guys.
What do you guys think of nowadays education system? 

Thursday, July 30, 2015

Current status

Not doing much. Just going through with my studies. I study in Australia as a Master of Computer science student, so far my experience with Australia is normal, neither extreme adventure nor boring. The weather is not so cold in winter, but that wind is so strong in the news it said that 17km/h. Let me know if you guys want to know anything about me. And also sorry for my writing skills. Nothing comes is easy. It is all that damn hard work.

Thursday, July 9, 2015

The Beginning

The beginning of the journey to achieve many great things. Okay let's just be real, want loads of money.

Wednesday, March 7, 2012

Twitter яаж мөнгө олдог талаар CEO Dick Costolo

Twitter-ийн хамгийн гол мөнгө олох арга бол мэдээж ad буюу зар сурталчилгаа. Гэхдээ эдгээр сурталчилгаа нь бусдын адил зураг (banner), adsense зэрэгтэй адил биш юм. Тэдний сурталчилгаа нь twitter-ийн гол хэрэглэгдэхүүн болох жиргээ буюу tweet юм. Tweet нь зөвхөн өөрийг нь дагаж буй хэрэглэгчидэд очихоос гадна тухайн төрлийн зүйлсийг сонирхдог хүмүүст мөн хүрдгээрээ давуу талтай. Хайлтын хэсэг, нүүр хуудсан дээрээ өөрийн сонирхож буй зүйлсээ тохируулж болох боломжтой. Таны tweet хаашаа явна тэнд таны сурталчилгаа хүрнэ гэсэн үг юм. Dick Costolo-гийн хэлж байгаагаар 'бид аль хэдийнээ кино студийг Twitter дээр хараад амжсан', кино үзэгчдийн хүртээл болохоосоо өмнө тэд trailer-ээ Twitter хуудсаар дамжуулаад амжсан. Кино гарсны үзэгчид өөрсдийн сэтгэгдлээ мөн л Twitter-ээр илгээгээд амжьсан. Таны tweet буюу сурталчилгааг хүмүүс сонирхсон эсвэл холбогдсон тохиолдолд бид хэрэглэгчээс хөлс авдаг. Энд дурьдах нь зүйтэй нэг зүйл гэвэл Twitter-ээр цацагдсан сурталчилгаа нь үнэхээр үр дүнтэй байдаг нь тогтоогджээ. Хэрэглэгчдийн сурталчилгаатай холбогдсон хувь нь 30-50% энэ нь одоогоор дээд амжилт болоод байна. Volkswagen компани өөрсдийн VW Beetle машиний сурталчилгааны үер даралт, хариу tweet, холбогдсон байдал нь 52%-д хүрсэн байна. 

Tuesday, March 6, 2012

Эрүүл мэнд: Компьютер дээр удаан суудаг бол

Хэрвээ та компьютерийн ард удаан хугацаагаар сууж ажилладаг бол доорх видео (англи хэл дээр) таны эрүүл мэндэд бага ч гэсэн тус хүргэх болов уу. Weil эмч танд хоолны дэглэм, энергийн ундаа, сүү, амин дэмүүд, загасны тос, гар утасны хэрэглээ, витамин Д, нүдний харааны асуудлууд, цай, хар шоколадны давуу талуудыг ярих болно. Ихэнх хүмүүс өөрсдийгөө залуу байхдаа хоол унднаас авах амин дэмийг чухалчилж үзээгүйгээс хоол ундыг ялгалгүй хэрэглэдэг. Энэхүү буруу шийдвэрүүдийн үр 30 наснаас эхлэн эрүүл мэндэнд тань муугаар нөлөөлж эхэлдэг. 40 насанд ноцтой аюулыг ч учруулах тохиолдол бий. Доорх видеог сонсоход л хангалттай.

Sunday, March 4, 2012

Интернет арилжаа 1


Интернет арилжаа эхлэхэсээ өмнө таны мэдэх шаардлагатай хэдэн зүйлс бий. Эдгээр зүйлс нь интернет арилжаанд нилээн чухал болохыг санаарай. Бага хэмжээний интернет арилжаа эрхлэгчид өөрсдийн бизнессийг үргэлжлүүлж байхад нөгөө талд нэг хэсэг нь өөрсдийнхийг зогсоож байдаг.
Хэдийгээр та интернетээс интернет арилжаанд шаардлагатай мэдээллийг олж авсан ч, та ‘0’ чармайлтаас их зүйл хүлээх нь утгагүй зүйл. Маш олон хүмүүс шаардлагатай ижил аргуудыг судалснаас хэрэгжүүлснээс хэдхэн нь амжилт олдог. Та яагаад гэдгийг мэдэж байна уу? Учир нь зарим нэг нь тухайн аргуудыг ашиглан бүтээлүүд  дээрээ тулгуурлан ямар нэгэн үр дүн, дүгнэлт хийдэг бол бусад нь туршиж үзэхийг ч хүсдэггүй.
Дараах зүйлсийг санаж яваарай: та өөрийнхөө амжилтыг өөрөө л бүтээнэ, өөр хэн ч биш! Зарим хүмүүс бусад зүйлсийг буруутгаж өөрсдөө туршиж үзэхийг хүсдэггүй. Тэр хүнд өөрт нь ямар нэгэн асуудал байгааг бид дээрхээс ойлгож болно. Интернет арилжаан дахь амжилтанд хүрэх түлхүүр бол уйгагүй хөдөлмөр мөн шантрашгүй байдал юм. Өөрийн мөнгөөрөө мөрийтэй тоглох нь хэсэгхэн хугацаанд ихийг олох боловч ижил хугацаанд ихийг алдах муу талтай. Интернет арилжаа бол өөр. Энэ нь өөрийн барааны шошго хийх, бүтээгдэхүүний талаарх хүмүсийн бодол гэх мэт зүйлсээс эхлэн таны нэр хүнд ихэснэ. Та өөрийн салбарын арилжаан дахь мэргэжилтэн болсон цагт та мөнгөө хэзээ ч алдахгүй.
Хариуцлага хүлээх болон бичиг баримт дээр чадваргүй, ач холбогдол бага өгөх зэрэг нь маш ноцтой асуудал юм. Энэ нь маш сайн хувиараа бизнес эрхлэгчидийг ч хоромхон хугацаанд доош унагах аюултай. Мөн олон хэрэгцээгүй, боломжгүй зүйл хөөцөлдөхөд хүргэх сөрөг үр дагавартай. Ийм асуудалтай таарахгүй байхыг хичээгээрэй.
Эвэн Чиа, интернет арилжааны номлогч хэлэхдээ амжилт олохыг хүсвэл интернет арилжааны том төсөөлөл болон найдвартай системийг хэрэглэх нь чухал. Яагаад заавал найдвартай систем гэж? Хэдий том төсөөлөлтэй боловч түүнийгээ хэрэглжүүлж шат ахих ямар нэгэн хэрэгсэл байхгүй бол энэ нь хэрэгцээгүй хог болж хувирдаг.
Зах зээл дээр тулгуурлан ямар нэг бизнес,  бүтээгдэхүүн санал болгох үйлчилгээ үзүүлэх зэргээр өөрийн борлуулалтыг түгээдэг. Хэрэглэгчид зар сурталчилгаа болон урамшуулаллын сурагаар ирдэг. Үргэлжлэл бий..



◄ Newer Post Older Post ►
 

Copyright 2011 The Journey is proudly powered by blogger.com | Design by BLog BamZ