Monday, February 27, 2012

Google Account-ийнхаа веб түүхээ (history) цэвэрлээрэй

Хэрвээ та Google-д ямар нэгэн хэрэглэгчийн данстай (account) бол Google таны интернетийн түүхийг мөрдөж байдгийг мэдэх үү? Таны Gmail, Youtube, Google+, өөр ямар нэгэн Google-ийн данснуудын мэдээллүүд юм. Одоогоор энэхүү мэдээллүүд нь Google-ийн бусад үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээс салангид байдаг боловч ирэх 3 сарын 1-нд Google-ийн шинэ хувийн мэдээллийн бодлого хэрэгжиж эхлэх үед эдгээр мэдээллүүдийг таны хэрэглэх бүх л Google-ийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнүүдэд тараан ашиглах юм байна. Хэрвээ та энэхүү чухал мэдээллүүдийг бусад үйлчилгээнүүдтэй хуваалцахыг хүсэхгүй байгаа бол вебийн түүхээ цэвэрлээрэй.
http://www.google.com/history гэсэн хаягаар ороод өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулж нэвтэрснийхээ дараа Remove All Web History дараарай. Ингэснээр таны түүх цэвэрлэгдэж мөн таны вебийн түүхийг мөрдөхөө болино. Дээрх зургаас харахад ямаршуу мэдээллүүдийг хадгалж байдгийг та харж байгаа байх.

Saturday, February 25, 2012

Nevada мужийн жолоочгүй машинд зориулсан зам

Америкийн нэгдсэн улсын Nevada муж дахь зарим замуудыг жолоочгүй буюу роботон машинууд явахад бэлэн болгожээ. 2-р сарын эхээр Nevada мужийн хууль зүйн коммисс мужийнхаа автоматжуулсан машины замыг шалгалт хийн баталсан байна. Эдгээр машинууд робот гэхээсээ илүү улирдлагын нэмэлт системтэй машин гэсэн үг юм. Иймээс тус зам дээр ямар ч компани өөрсдийн автомат жолоодлогын системийг туршиж үзэх боломжтой. Анхны туршилт хийсэн компани нь Google болоод байна. Google-ийн тухайн системийг ямар ч тээврийн хэрэгсэл дээр суулгах боломжтой, Google өөрсдийн систем дээрээ удаан хугацаанд ажилласны эцэст өнгөрөгч жилийн сүүлчээр патентаа авсан байна. Энэхүү системийг авто тээврийн ослыг эрс бууруулна хэмээн Google компаныхан үзэж байгаа бөгөөд Nevada мужинханд өөрсдийн системийг туршиж үзэх боломжийг олгосонд баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тус систем нь шинэхэн технологи бөгөөд аюулгүй байдал болон хүний тав тухийг бүрэн хангаж байгаа учраас ирээдүйд нилээдгүй хэрэглэгдэх төлөвтэй байна. Тухайн системийг суулгасан тээврийн хэрэгслийг шалгахдаа дор хаяж дотор нь 2 хянагч суух шаардлагатай. Ганц зорчигчтой (заавал насанд хүрсэн машин жолоодох чадвартай хүн) тохиолдолд тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг хангаж байвал ногоон үнэмлэх олгох юм байна.

Friday, February 24, 2012

Windows 8-ийн шинэхэн лого

Microsoft компани өөрсдийн шинэ үйлдлийн системд зориулж логогоо шинэчилсэн байна. Үйлдлийн системд ашиглагдаж буй шинэхэн Метро UI-ийн загварыг тус логонд түлхүү тусгаж өгсөн бололтой. Тус лого нь өмнөх логонуудаа бодвол илүү цонхны төрхтэй болсон бөгөөд булаангуудын бага зэрэг өнцөгтэй болгосон нь Windows 8-д таны мэдрэх хурдан, уян хатан ажиллагааг илтгэж байгаа хэмээн Windows дахь хэрэглэгчдийн албаны (user experience - хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн хэмжээ хариуцсан алба) дарга Sam Moruae өөрийн блогтоо нийтэлжээ. Windows шинэ логогоо хийлгэхдээ өндөр зэрэглэллийн компани болох Pentagram-ийг хөлслөн ажиллуулсан байна. .


Tuesday, February 21, 2012

Framework дэлгэрэнгүй...

"Framework-ийн талаар" гэсэн гарчигтай нийтэллийг маань нэг хүн шүүмжилэхээр нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзээд энэхүү нийтлэллийг бичиж байна. Framework-ийг мэдээллийн технологийн талаас нь авч үзэв.
За Framework-ийг задлаад үзье.
Framework: програм хангамжинд зориулсан дахин хэрэглэгдэж болохуйц, нөгөө талаас удамшиж болохуйц класс эсвэл сангуудын олонлог.
Ерөнхийд нь дотор нь 2 хуваана.

  1. Application (хэрэглээний программ)-ын framework: тодорхой орчинд (үйлдлийн систем, веб программ) зориулан тодорхой программ хангамжийн бүтцийг дэмжиж хийхэд зориулсан. Application framework нь GUI (хэрэглэгчтэй харьцах цонх) гарч ирснээр эрэлт хэрэгцээтэй болсон. Ерөнхий бүтэц гээд байгаа маань хэрэглээний прораммуудын ажиллах зарчим ерөнхий нэг зарчим, тогтсон стандарт байдаг үүнийг л сайн хангадаг гэж ойлгох хэрэгтэй. Энэ стандартыг баримтлахаас гадна та бэлэн классуудаас программд хэрэгцээтэй байгааг хэрэглэхээс гадна хөгжүүлж болно. Хөгжүүлэгчид ихэвчлэн framework-ийг хэрэгжүүлэхдээ обьект хандалтат програмчлаллын техникийг түлхүү ашигладаг учраас программын чухал хэсгүүдийг framework дахь бэлэн классуудаас обьект болгон үүсгээд мөн үүнийгээ удамшуулаад хэрэглэх боломжтой болдог. 
  2. Веб программын framework: Динамик веб хуудас, веб-д суурилсан үйлчилгээ, веб програм зэргийн хөгжүүлэлтийг дэмжихэд оршино. Зорилго нь веб хөгжүүлэлтэн дээр түгээмэл хийгддэг ажиллаггаа болон холболт зэргийг хөнгөвчлөхөд тулгуурлана. Ихэнх веб framework-ууд нь өгөгдлийн сангийн хандалт, session зохицуулалт, хуудасны загвар мөн код дахин ашиглалт зэрэгт зориулсан сангуудыг агуулдаг. 
Түгээмэл хэрэглэгддэг онцлог шинж нь:
    1. Хамгаалалт - зарим framework-ууд дотроо authorization (эрх олголт) болон authentication (нотолгоо) framework-уудыг агуулсан байдаг. Эдгээр нь веб серверийг программын хэрэглэгчдийг ялгах, урьдаас тодорхойлсон шалгуур дээр үндэслэн тодорхой үйлдэл хийх эрх олгох зэргийг гүйцэтгэнэ. Нэг жишээ нь  Drupal юм. Энэ нь дүр дээр үндэслэн хэрэглэгчидэд эрх олгодог. Дүрийг олгохдоо вебэд суурилсан холбоосыг ашигладаг.

Monday, February 20, 2012

Bacn spam-ын 2 дахь түвшин

Та spam гэж мэдэж байгаа байх "таны inbox-ийн хэмжээг ихэсгэх мөн хувийн майлээ олоход садаа болох ямар ч хамааралгүй майл". Bacn ч гэсэн танд садаа болох нэгэн төрлийн майл. Энэхүү ойлголт хэдэн жилийн өмнө хэсэг бүлэг файл түгээгчидээс үүссэн. Spam-аас арай дээр боловч таны хувийн майл биш. Илүү тодруулвал таны коллежийн эсвэл бүртгүүлсэн сайтуудаас тань ирж буй хэрэгцээгүй шуудан юм. Ер нь бол нэгэн төрлийн хэрэглэгчдийг өөртөө татах оролдлогоо хийж буй байгууллагуудын сурталчилгаа (гол нь танд энэ майл маш их садаа болдог) юм. Эдгээрийг зогсоохын тулд нэгдэлээ зогсоох (unsubscribe) хэрэгтэй. Бүх bacn-уудын доор дарах асуудалтай дээрээс нь ихээхэн хугацаа орно шүү дээ. Тэгэхлээр танд нэгдэл зогсоогч (unsubscriber)-ийн шаардлага гарна. Yahoo Mail-ийн хэрэглэгчидэд хэлэхэд зүүн доод хэсэгт байрлах Application фолдер дотор Unsubscriber хэрэгсэл байрлаж байгаа. Хэрэгслийг дарсны дараа create my unsubscribe folder буюу bacn-ийг байрлуулах фолдерийг үүсгэн ажилдаа орно доо. Одоо inbox дотроосоо bacn-уудаа чагтлаад spam товчны хажуу тал дахь move to товчон дээр даран unsubscribe дээр дарна. Ингэснээр таны сонгосон майлуудын илгээгчидээс дахин майл ирүүлэхгүй байх арга хэмжээг авна. Хэрвээ та өөр Mail хэрэглэдэг бол unsubscribe.com тус сайтаар зочиллоорой.

Электрон тамхи хүний аманд дэлбэрлээ (blow up).

electronic cigarette structure
Blow up гэдэг үгийг орчуулахдаа нилээн удаан интернет толиуд ухасны эцэст "дэлбэрэх"  гэж орчууллаа. За гол сэдэв рүүгээ орьё. Багаасаа л биднийг электрон төхөөрөмж амандаа хийхийг хориглож загнадаг байж билээ. Гэсэн хэдий ч технологийн хөгжлийг даган электрон сойз болон тамхи гарч ирсэн. Гэхдээ Florida-доо дахь 57 настай хөгшиний аманд байсан электрон тамхи дэлбэрсний дараа хүмүүс эдгээр зүйлсээс эрс татгалзаж эхлэх нь ойлгомжтой болов уу даа. Одоо тэрээр Alabama-гийн эмнэлэгт байгаа бөгөөд түлэгдэл, хэлнийхээ бага зэрэг хэсэг болон үүдэн шүдээ гэмтээсэн гэсэн байгаа юм байна. North Bay-ийн гал хамгааллын тасгын дарга Joseph Parker хэвлэллийн бага хурлаар графикийн тайлбар үзүүлсэн бөгөөд тайлбарлахдаа "электрон тамхи шатаж эхлэх үед хүн амандаа пуужин барьснаас ялгаагүй" хэмээсэн байна. Шалтгаан нь е-тамхиний зай хоолойноосоо унах үед масс үүсч гал гарсан байна. Харин ууран электроник тамхи холбооны үүсгэн байгуулагч тус үйлдвэр е-тамхитай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлжээ. Шинжээчид одоо ч гэсэн хэргийн газар ажиллаж байгаа юм байна. Иймэрхүү дэлбэрэлт, шаталтын үер ихэнх тохиолдол зайнаас болдог бөгөөд яг тухайн барааг үйлдвэрлэгчидийг шууд буруутгах аргагүй гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна. Учир нь зайны таглааг хэрэглэгч өөрөө ч дутуу хаасан байх магадлалтай.
◄ Newer Post Older Post ►
 

Copyright 2011 The Journey is proudly powered by blogger.com | Design by BLog BamZ