Twitter-ийн хамгийн гол мөнгө олох арга бол мэдээж ad буюу зар сурталчилгаа. Гэхдээ эдгээр сурталчилгаа нь бусдын адил зураг (banner), adsense зэрэгтэй адил биш юм. Тэдний сурталчилгаа нь twitter-ийн гол хэрэглэгдэхүүн болох жиргээ буюу tweet юм. Tweet нь зөвхөн өөрийг нь дагаж буй хэрэглэгчидэд очихоос гадна тухайн төрлийн зүйлсийг сонирхдог хүмүүст мөн хүрдгээрээ давуу талтай. Хайлтын хэсэг, нүүр хуудсан дээрээ өөрийн сонирхож буй зүйлсээ тохируулж болох боломжтой. Таны tweet хаашаа явна тэнд таны сурталчилгаа хүрнэ гэсэн үг юм. Dick Costolo-гийн хэлж байгаагаар 'бид аль хэдийнээ кино студийг Twitter дээр хараад амжсан', кино үзэгчдийн хүртээл болохоосоо өмнө тэд trailer-ээ Twitter хуудсаар дамжуулаад амжсан. Кино гарсны үзэгчид өөрсдийн сэтгэгдлээ мөн л Twitter-ээр илгээгээд амжьсан. Таны tweet буюу сурталчилгааг хүмүүс сонирхсон эсвэл холбогдсон тохиолдолд бид хэрэглэгчээс хөлс авдаг. Энд дурьдах нь зүйтэй нэг зүйл гэвэл Twitter-ээр цацагдсан сурталчилгаа нь үнэхээр үр дүнтэй байдаг нь тогтоогджээ. Хэрэглэгчдийн сурталчилгаатай холбогдсон хувь нь 30-50% энэ нь одоогоор дээд амжилт болоод байна. Volkswagen компани өөрсдийн VW Beetle машиний сурталчилгааны үер даралт, хариу tweet, холбогдсон байдал нь 52%-д хүрсэн байна.
Wednesday, March 7, 2012
Tuesday, March 6, 2012
Эрүүл мэнд: Компьютер дээр удаан суудаг бол
Хэрвээ та компьютерийн ард удаан хугацаагаар сууж ажилладаг бол доорх видео (англи хэл дээр) таны эрүүл мэндэд бага ч гэсэн тус хүргэх болов уу. Weil эмч танд хоолны дэглэм, энергийн ундаа, сүү, амин дэмүүд, загасны тос, гар утасны хэрэглээ, витамин Д, нүдний харааны асуудлууд, цай, хар шоколадны давуу талуудыг ярих болно. Ихэнх хүмүүс өөрсдийгөө залуу байхдаа хоол унднаас авах амин дэмийг чухалчилж үзээгүйгээс хоол ундыг ялгалгүй хэрэглэдэг. Энэхүү буруу шийдвэрүүдийн үр 30 наснаас эхлэн эрүүл мэндэнд тань муугаар нөлөөлж эхэлдэг. 40 насанд ноцтой аюулыг ч учруулах тохиолдол бий. Доорх видеог сонсоход л хангалттай.
Sunday, March 4, 2012
Интернет арилжаа 1
Интернет арилжаа эхлэхэсээ өмнө таны мэдэх шаардлагатай
хэдэн зүйлс бий. Эдгээр зүйлс нь интернет арилжаанд нилээн чухал болохыг
санаарай. Бага хэмжээний интернет арилжаа эрхлэгчид өөрсдийн
бизнессийг үргэлжлүүлж байхад нөгөө талд нэг хэсэг нь өөрсдийнхийг зогсоож
байдаг.
Хэдийгээр та интернетээс интернет арилжаанд шаардлагатай
мэдээллийг олж авсан ч, та ‘0’ чармайлтаас их
зүйл хүлээх нь утгагүй зүйл. Маш олон хүмүүс шаардлагатай ижил аргуудыг
судалснаас хэрэгжүүлснээс хэдхэн нь амжилт олдог. Та яагаад гэдгийг мэдэж байна уу? Учир нь зарим
нэг нь тухайн аргуудыг ашиглан бүтээлүүд дээрээ тулгуурлан ямар нэгэн үр дүн, дүгнэлт хийдэг бол бусад нь туршиж үзэхийг ч хүсдэггүй.
Дараах зүйлсийг санаж яваарай: та өөрийнхөө амжилтыг өөрөө л бүтээнэ, өөр
хэн ч биш! Зарим
хүмүүс бусад зүйлсийг буруутгаж өөрсдөө туршиж үзэхийг хүсдэггүй. Тэр хүнд
өөрт нь ямар нэгэн асуудал байгааг бид дээрхээс ойлгож болно. Интернет арилжаан
дахь амжилтанд хүрэх түлхүүр бол уйгагүй хөдөлмөр мөн шантрашгүй байдал юм.
Өөрийн мөнгөөрөө мөрийтэй тоглох нь хэсэгхэн хугацаанд ихийг олох боловч ижил
хугацаанд ихийг алдах муу талтай. Интернет арилжаа бол өөр. Энэ нь өөрийн
барааны шошго хийх, бүтээгдэхүүний талаарх хүмүсийн бодол гэх мэт зүйлсээс
эхлэн таны нэр хүнд ихэснэ. Та өөрийн салбарын арилжаан дахь мэргэжилтэн болсон
цагт та мөнгөө хэзээ ч алдахгүй.
Хариуцлага хүлээх болон бичиг баримт дээр чадваргүй, ач
холбогдол бага өгөх зэрэг нь маш ноцтой асуудал юм. Энэ нь маш сайн хувиараа
бизнес эрхлэгчидийг ч хоромхон хугацаанд доош унагах аюултай. Мөн олон хэрэгцээгүй, боломжгүй
зүйл хөөцөлдөхөд хүргэх сөрөг үр дагавартай. Ийм асуудалтай таарахгүй байхыг
хичээгээрэй.
Эвэн Чиа, интернет арилжааны номлогч хэлэхдээ амжилт
олохыг хүсвэл интернет арилжааны том төсөөлөл болон найдвартай системийг
хэрэглэх нь чухал. Яагаад заавал найдвартай систем гэж? Хэдий том төсөөлөлтэй
боловч түүнийгээ хэрэглжүүлж шат ахих ямар нэгэн хэрэгсэл байхгүй бол энэ нь
хэрэгцээгүй хог болж хувирдаг.
Зах зээл дээр тулгуурлан ямар нэг бизнес, бүтээгдэхүүн санал болгох үйлчилгээ үзүүлэх
зэргээр өөрийн борлуулалтыг түгээдэг. Хэрэглэгчид зар сурталчилгаа болон
урамшуулаллын сурагаар ирдэг. Үргэлжлэл бий..
Detail: Интернет арилжаа 1
Monday, February 27, 2012
Google Account-ийнхаа веб түүхээ (history) цэвэрлээрэй
Хэрвээ та Google-д ямар нэгэн хэрэглэгчийн данстай (account) бол Google таны интернетийн түүхийг мөрдөж байдгийг мэдэх үү? Таны Gmail, Youtube, Google+, өөр ямар нэгэн Google-ийн данснуудын мэдээллүүд юм. Одоогоор энэхүү мэдээллүүд нь Google-ийн бусад үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээс салангид байдаг боловч ирэх 3 сарын 1-нд Google-ийн шинэ хувийн мэдээллийн бодлого хэрэгжиж эхлэх үед эдгээр мэдээллүүдийг таны хэрэглэх бүх л Google-ийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнүүдэд тараан ашиглах юм байна. Хэрвээ та энэхүү чухал мэдээллүүдийг бусад үйлчилгээнүүдтэй хуваалцахыг хүсэхгүй байгаа бол вебийн түүхээ цэвэрлээрэй.
http://www.google.com/history гэсэн хаягаар ороод өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулж нэвтэрснийхээ дараа Remove All Web History дараарай. Ингэснээр таны түүх цэвэрлэгдэж мөн таны вебийн түүхийг мөрдөхөө болино. Дээрх зургаас харахад ямаршуу мэдээллүүдийг хадгалж байдгийг та харж байгаа байх.
Saturday, February 25, 2012
Nevada мужийн жолоочгүй машинд зориулсан зам
Америкийн нэгдсэн улсын Nevada муж дахь зарим замуудыг жолоочгүй буюу роботон машинууд явахад бэлэн болгожээ. 2-р сарын эхээр Nevada мужийн хууль зүйн коммисс мужийнхаа автоматжуулсан машины замыг шалгалт хийн баталсан байна. Эдгээр машинууд робот гэхээсээ илүү улирдлагын нэмэлт системтэй машин гэсэн үг юм. Иймээс тус зам дээр ямар ч компани өөрсдийн автомат жолоодлогын системийг туршиж үзэх боломжтой. Анхны туршилт хийсэн компани нь Google болоод байна. Google-ийн тухайн системийг ямар ч тээврийн хэрэгсэл дээр суулгах боломжтой, Google өөрсдийн систем дээрээ удаан хугацаанд ажилласны эцэст өнгөрөгч жилийн сүүлчээр патентаа авсан байна. Энэхүү системийг авто тээврийн ослыг эрс бууруулна хэмээн Google компаныхан үзэж байгаа бөгөөд Nevada мужинханд өөрсдийн системийг туршиж үзэх боломжийг олгосонд баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тус систем нь шинэхэн технологи бөгөөд аюулгүй байдал болон хүний тав тухийг бүрэн хангаж байгаа учраас ирээдүйд нилээдгүй хэрэглэгдэх төлөвтэй байна. Тухайн системийг суулгасан тээврийн хэрэгслийг шалгахдаа дор хаяж дотор нь 2 хянагч суух шаардлагатай. Ганц зорчигчтой (заавал насанд хүрсэн машин жолоодох чадвартай хүн) тохиолдолд тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг хангаж байвал ногоон үнэмлэх олгох юм байна.
Friday, February 24, 2012
Windows 8-ийн шинэхэн лого
Microsoft компани өөрсдийн шинэ үйлдлийн системд зориулж логогоо шинэчилсэн байна. Үйлдлийн системд ашиглагдаж буй шинэхэн Метро UI-ийн загварыг тус логонд түлхүү тусгаж өгсөн бололтой. Тус лого нь өмнөх логонуудаа бодвол илүү цонхны төрхтэй болсон бөгөөд булаангуудын бага зэрэг өнцөгтэй болгосон нь Windows 8-д таны мэдрэх хурдан, уян хатан ажиллагааг илтгэж байгаа хэмээн Windows дахь хэрэглэгчдийн албаны (user experience - хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн хэмжээ хариуцсан алба) дарга Sam Moruae өөрийн блогтоо нийтэлжээ. Windows шинэ логогоо хийлгэхдээ өндөр зэрэглэллийн компани болох Pentagram-ийг хөлслөн ажиллуулсан байна. .
Detail: Windows 8-ийн шинэхэн лого
Subscribe to:
Posts (Atom)