Wednesday, March 7, 2012

Twitter яаж мөнгө олдог талаар CEO Dick Costolo

Twitter-ийн хамгийн гол мөнгө олох арга бол мэдээж ad буюу зар сурталчилгаа. Гэхдээ эдгээр сурталчилгаа нь бусдын адил зураг (banner), adsense зэрэгтэй адил биш юм. Тэдний сурталчилгаа нь twitter-ийн гол хэрэглэгдэхүүн болох жиргээ буюу tweet юм. Tweet нь зөвхөн өөрийг нь дагаж буй хэрэглэгчидэд очихоос гадна тухайн төрлийн зүйлсийг сонирхдог хүмүүст мөн хүрдгээрээ давуу талтай. Хайлтын хэсэг, нүүр хуудсан дээрээ өөрийн сонирхож буй зүйлсээ тохируулж болох боломжтой. Таны tweet хаашаа явна тэнд таны сурталчилгаа хүрнэ гэсэн үг юм. Dick Costolo-гийн хэлж байгаагаар 'бид аль хэдийнээ кино студийг Twitter дээр хараад амжсан', кино үзэгчдийн хүртээл болохоосоо өмнө тэд trailer-ээ Twitter хуудсаар дамжуулаад амжсан. Кино гарсны үзэгчид өөрсдийн сэтгэгдлээ мөн л Twitter-ээр илгээгээд амжьсан. Таны tweet буюу сурталчилгааг хүмүүс сонирхсон эсвэл холбогдсон тохиолдолд бид хэрэглэгчээс хөлс авдаг. Энд дурьдах нь зүйтэй нэг зүйл гэвэл Twitter-ээр цацагдсан сурталчилгаа нь үнэхээр үр дүнтэй байдаг нь тогтоогджээ. Хэрэглэгчдийн сурталчилгаатай холбогдсон хувь нь 30-50% энэ нь одоогоор дээд амжилт болоод байна. Volkswagen компани өөрсдийн VW Beetle машиний сурталчилгааны үер даралт, хариу tweet, холбогдсон байдал нь 52%-д хүрсэн байна. 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Anonymous/NameURL 2 ийн аль нэгийг сонгон сэтгэгдэл үлдээвэл амар байх болов уу. Сэтгэгдэлд тан удахгүй хариулт үлдээх болно. Kiddo

◄ Newer Post Older Post ►
 

Copyright 2011 The Journey is proudly powered by blogger.com | Design by BLog BamZ