Sunday, March 4, 2012

Интернет арилжаа 1


Интернет арилжаа эхлэхэсээ өмнө таны мэдэх шаардлагатай хэдэн зүйлс бий. Эдгээр зүйлс нь интернет арилжаанд нилээн чухал болохыг санаарай. Бага хэмжээний интернет арилжаа эрхлэгчид өөрсдийн бизнессийг үргэлжлүүлж байхад нөгөө талд нэг хэсэг нь өөрсдийнхийг зогсоож байдаг.
Хэдийгээр та интернетээс интернет арилжаанд шаардлагатай мэдээллийг олж авсан ч, та 0 чармайлтаас их зүйл хүлээх нь утгагүй зүйл. Маш олон хүмүүс шаардлагатай ижил аргуудыг судалснаас хэрэгжүүлснээс хэдхэн нь амжилт олдог. Та яагаад гэдгийг мэдэж байна уу? Учир нь зарим нэг нь тухайн аргуудыг ашиглан бүтээлүүд  дээрээ тулгуурлан ямар нэгэн үр дүн, дүгнэлт хийдэг бол бусад нь туршиж үзэхийг ч хүсдэггүй.
Дараах зүйлсийг санаж яваарай: та өөрийнхөө амжилтыг өөрөө л бүтээнэ, өөр хэн ч биш! Зарим хүмүүс бусад зүйлсийг буруутгаж өөрсдөө туршиж үзэхийг хүсдэггүй. Тэр хүнд өөрт нь ямар нэгэн асуудал байгааг бид дээрхээс ойлгож болно. Интернет арилжаан дахь амжилтанд хүрэх түлхүүр бол уйгагүй хөдөлмөр мөн шантрашгүй байдал юм. Өөрийн мөнгөөрөө мөрийтэй тоглох нь хэсэгхэн хугацаанд ихийг олох боловч ижил хугацаанд ихийг алдах муу талтай. Интернет арилжаа бол өөр. Энэ нь өөрийн барааны шошго хийх, бүтээгдэхүүний талаарх хүмүсийн бодол гэх мэт зүйлсээс эхлэн таны нэр хүнд ихэснэ. Та өөрийн салбарын арилжаан дахь мэргэжилтэн болсон цагт та мөнгөө хэзээ ч алдахгүй.
Хариуцлага хүлээх болон бичиг баримт дээр чадваргүй, ач холбогдол бага өгөх зэрэг нь маш ноцтой асуудал юм. Энэ нь маш сайн хувиараа бизнес эрхлэгчидийг ч хоромхон хугацаанд доош унагах аюултай. Мөн олон хэрэгцээгүй, боломжгүй зүйл хөөцөлдөхөд хүргэх сөрөг үр дагавартай. Ийм асуудалтай таарахгүй байхыг хичээгээрэй.
Эвэн Чиа, интернет арилжааны номлогч хэлэхдээ амжилт олохыг хүсвэл интернет арилжааны том төсөөлөл болон найдвартай системийг хэрэглэх нь чухал. Яагаад заавал найдвартай систем гэж? Хэдий том төсөөлөлтэй боловч түүнийгээ хэрэглжүүлж шат ахих ямар нэгэн хэрэгсэл байхгүй бол энэ нь хэрэгцээгүй хог болж хувирдаг.
Зах зээл дээр тулгуурлан ямар нэг бизнес,  бүтээгдэхүүн санал болгох үйлчилгээ үзүүлэх зэргээр өөрийн борлуулалтыг түгээдэг. Хэрэглэгчид зар сурталчилгаа болон урамшуулаллын сурагаар ирдэг. Үргэлжлэл бий..



0 сэтгэгдэл:

Post a Comment

Anonymous/NameURL 2 ийн аль нэгийг сонгон сэтгэгдэл үлдээвэл амар байх болов уу. Сэтгэгдэлд тан удахгүй хариулт үлдээх болно. Kiddo

◄ Newer Post Older Post ►
 

Copyright 2011 The Journey is proudly powered by blogger.com | Design by BLog BamZ