Monday, February 27, 2012

Google Account-ийнхаа веб түүхээ (history) цэвэрлээрэй

Хэрвээ та Google-д ямар нэгэн хэрэглэгчийн данстай (account) бол Google таны интернетийн түүхийг мөрдөж байдгийг мэдэх үү? Таны Gmail, Youtube, Google+, өөр ямар нэгэн Google-ийн данснуудын мэдээллүүд юм. Одоогоор энэхүү мэдээллүүд нь Google-ийн бусад үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээс салангид байдаг боловч ирэх 3 сарын 1-нд Google-ийн шинэ хувийн мэдээллийн бодлого хэрэгжиж эхлэх үед эдгээр мэдээллүүдийг таны хэрэглэх бүх л Google-ийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнүүдэд тараан ашиглах юм байна. Хэрвээ та энэхүү чухал мэдээллүүдийг бусад үйлчилгээнүүдтэй хуваалцахыг хүсэхгүй байгаа бол вебийн түүхээ цэвэрлээрэй.
http://www.google.com/history гэсэн хаягаар ороод өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулж нэвтэрснийхээ дараа Remove All Web History дараарай. Ингэснээр таны түүх цэвэрлэгдэж мөн таны вебийн түүхийг мөрдөхөө болино. Дээрх зургаас харахад ямаршуу мэдээллүүдийг хадгалж байдгийг та харж байгаа байх.

4 сэтгэгдэл:

  1. haha busad ni bas iim data hadgalj baigaa boluu, facebook yahoo ntr

    ReplyDelete
  2. Anonymous: Тэрний талаар сайн мэдэхгүй байна. Ер нь бол өгөгдлийн санд нь хадгалагдаж л байгаа байх.

    ReplyDelete
  3. мөрдөнө гэдэг нь тагнадаг гэсэн үг юмуу. түүхээ устгахгүй бол гүүгл яадаг юм болдоо

    ReplyDelete
  4. Anonymous: Бараг л тагнана гэсэн үг. Юу хийдэг талаар мэдэхгүй байна.

    ReplyDelete

Anonymous/NameURL 2 ийн аль нэгийг сонгон сэтгэгдэл үлдээвэл амар байх болов уу. Сэтгэгдэлд тан удахгүй хариулт үлдээх болно. Kiddo

◄ Newer Post Older Post ►
 

Copyright 2011 The Journey is proudly powered by blogger.com | Design by BLog BamZ