Блог гэдэг ойлголт одоогоор нилээдгүй түгээд байгаа. Гэхдээ нэг асуудал байгаа нь миний бодлоор блог гэхээсээ илүү сайт тал руугаа чиглээд байгаа юм болов уу даа. Блогуудыг сонирхож байхад зарим нэгэн варез сайтын хэмжээнд оччихсон байх юм. Энэ дээр нэг асуудал байгаа нь блог байгуулах эрхийг олгож байгаа зарим нэг сайтууд хэрэглэгчиддээ өгч байгаа загвар нь яг варез сайтынх байх юм. Варез сайтын загварын бүтэц гэвэл ерөнхийдөө 3 баганатай зүүн талдаа цэсний хэсэг, 2 дахь багана буюу гол баганадаа мэдээллүүдээ байршуулдаг. Иймэрхүү загваруудыг ихэвчлэн загварын сонголтондоо илүү оруулах юм. Одоо тэгвэл яг блог гэж юу вэ гэж авч үзье. Блогийн тодорхойлолт: 'A blog (short for weblog) is a personal online journal that is frequently updated and intended for general public consumption' whatis.com-оос орчуулвал - блог нь хувийн онлайн өдрийн тэмдэглэл, энэ нь олон нийтийн хэрэгцээнд тодорхой хугацааны давтамжтай шинэчлэгдэж байдаг. Блогийн загварыг сонгохдоо 2 баганатайг сонгох нь зүйтэй болов уу. Та бүхэн бусадтай хуувалцахыг хүссэн мэдээллээ гол нь өөрийн үгээр оруулах хэрэгтэй. Загвар тань энгийн байх тусамаа хэрэглэгчидэд таатай сэтгэгдэл төрүүлнэ гэж бодож байна. Мөн блог дээрээ илүү дутуу хэрэгтэй хэрэггүй widget-ийг битий байршуулаарай. Танд амжилт хүсье.
Saturday, February 18, 2012
You are Here » Home »
tips and tricks
» Блог энгийн байх тусамаа???
Блог энгийн байх тусамаа???
Publish By Kiddo → 10:41 PM
Kategory → Блог энгийн байх тусамаа??? » tips and tricks » The Journey
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Anonymous/NameURL 2 ийн аль нэгийг сонгон сэтгэгдэл үлдээвэл амар байх болов уу. Сэтгэгдэлд тан удахгүй хариулт үлдээх болно. Kiddo