За Framework-ийг задлаад үзье.
Framework: програм хангамжинд зориулсан дахин хэрэглэгдэж болохуйц, нөгөө талаас удамшиж болохуйц класс эсвэл сангуудын олонлог.
Ерөнхийд нь дотор нь 2 хуваана.
- Application (хэрэглээний программ)-ын framework: тодорхой орчинд (үйлдлийн систем, веб программ) зориулан тодорхой программ хангамжийн бүтцийг дэмжиж хийхэд зориулсан. Application framework нь GUI (хэрэглэгчтэй харьцах цонх) гарч ирснээр эрэлт хэрэгцээтэй болсон. Ерөнхий бүтэц гээд байгаа маань хэрэглээний прораммуудын ажиллах зарчим ерөнхий нэг зарчим, тогтсон стандарт байдаг үүнийг л сайн хангадаг гэж ойлгох хэрэгтэй. Энэ стандартыг баримтлахаас гадна та бэлэн классуудаас программд хэрэгцээтэй байгааг хэрэглэхээс гадна хөгжүүлж болно. Хөгжүүлэгчид ихэвчлэн framework-ийг хэрэгжүүлэхдээ обьект хандалтат програмчлаллын техникийг түлхүү ашигладаг учраас программын чухал хэсгүүдийг framework дахь бэлэн классуудаас обьект болгон үүсгээд мөн үүнийгээ удамшуулаад хэрэглэх боломжтой болдог.
- Веб программын framework: Динамик веб хуудас, веб-д суурилсан үйлчилгээ, веб програм зэргийн хөгжүүлэлтийг дэмжихэд оршино. Зорилго нь веб хөгжүүлэлтэн дээр түгээмэл хийгддэг ажиллаггаа болон холболт зэргийг хөнгөвчлөхөд тулгуурлана. Ихэнх веб framework-ууд нь өгөгдлийн сангийн хандалт, session зохицуулалт, хуудасны загвар мөн код дахин ашиглалт зэрэгт зориулсан сангуудыг агуулдаг.
- Хамгаалалт - зарим framework-ууд дотроо authorization (эрх олголт) болон authentication (нотолгоо) framework-уудыг агуулсан байдаг. Эдгээр нь веб серверийг программын хэрэглэгчдийг ялгах, урьдаас тодорхойлсон шалгуур дээр үндэслэн тодорхой үйлдэл хийх эрх олгох зэргийг гүйцэтгэнэ. Нэг жишээ нь Drupal юм. Энэ нь дүр дээр үндэслэн хэрэглэгчидэд эрх олгодог. Дүрийг олгохдоо вебэд суурилсан холбоосыг ашигладаг.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Anonymous/NameURL 2 ийн аль нэгийг сонгон сэтгэгдэл үлдээвэл амар байх болов уу. Сэтгэгдэлд тан удахгүй хариулт үлдээх болно. Kiddo