Sunday, February 19, 2012

Кафейны хэмжээ мэдээллэгч iphone app

caffeine zone 2 lite interface
Америкчууд гэлтгүй Монголчууд ч өглөө босоод сэргэг байхын тулд кофе уудаг. Гэхдээ кофе-нээс авсан энерги дуусах үед элдэв янзын зүйлд сатаардаг. Penn State дахь 2 доктор шинэ iphone app бүтээсэн бөгөөд энэ нь өдрийн турш авч буй кафейны хэмжээг судалдаг, мөн уусан кофе маань биднийг шөнө сэргэг байлгаж чадах зэргийг оношилдог болно. Caffeine Zone 2 хэмээх энэхүү app-ийг Frank Ritter болон Kuo-Chuan Yeh хэмээх 2 доктор бүтээжээ. Хүний сэтгэцэд тохиромжтой кафейны хэмжээ нь 200-400мг байх зарчмыг үндэслэн хийсэн энэхүү app-ийн тусламжтай хүссэн цагтаа хүний цусан дахь кафейны хэмжээгээ мэдэж болохоос гадна хэзээ дахин нэг аяга уухад тохиромжтой эсэхийг тооцооллон үзүүлдэг. Таны талбарт байгаа ногоон мөр нь 200-400мг буюу хүний цусанд байх шаардлагатай кафейны хэмжээ, харин цэнхэр мөр нь 0-50мг буюу танд унтахаасаа өмнө таны цусан кафейн шаардлагатай гэсэг үг. Мөн тус app нь таны дараагийн уух аяга кофе тань нойрыг тань хулжаах эсэхийг хүртэл тооцоолдог. Тус app нь зөвхөн кофеноос биш, бохь, энергийн ундаа, цай гэх зэрэг ямар ч төрлийн зүйлээс авч буй кафейныг тань тооцоолох болно. Та хэрвээ кафейнд хэт мэдрэмтгий эсвэл тэсвэртэй, багтаамжтай (tolerant) бол өөртөө тохируулан өөрчлөх боломжтой юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Anonymous/NameURL 2 ийн аль нэгийг сонгон сэтгэгдэл үлдээвэл амар байх болов уу. Сэтгэгдэлд тан удахгүй хариулт үлдээх болно. Kiddo

◄ Newer Post Older Post ►
 

Copyright 2011 The Journey is proudly powered by blogger.com | Design by BLog BamZ