Saturday, February 25, 2012

Nevada мужийн жолоочгүй машинд зориулсан зам

Америкийн нэгдсэн улсын Nevada муж дахь зарим замуудыг жолоочгүй буюу роботон машинууд явахад бэлэн болгожээ. 2-р сарын эхээр Nevada мужийн хууль зүйн коммисс мужийнхаа автоматжуулсан машины замыг шалгалт хийн баталсан байна. Эдгээр машинууд робот гэхээсээ илүү улирдлагын нэмэлт системтэй машин гэсэн үг юм. Иймээс тус зам дээр ямар ч компани өөрсдийн автомат жолоодлогын системийг туршиж үзэх боломжтой. Анхны туршилт хийсэн компани нь Google болоод байна. Google-ийн тухайн системийг ямар ч тээврийн хэрэгсэл дээр суулгах боломжтой, Google өөрсдийн систем дээрээ удаан хугацаанд ажилласны эцэст өнгөрөгч жилийн сүүлчээр патентаа авсан байна. Энэхүү системийг авто тээврийн ослыг эрс бууруулна хэмээн Google компаныхан үзэж байгаа бөгөөд Nevada мужинханд өөрсдийн системийг туршиж үзэх боломжийг олгосонд баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тус систем нь шинэхэн технологи бөгөөд аюулгүй байдал болон хүний тав тухийг бүрэн хангаж байгаа учраас ирээдүйд нилээдгүй хэрэглэгдэх төлөвтэй байна. Тухайн системийг суулгасан тээврийн хэрэгслийг шалгахдаа дор хаяж дотор нь 2 хянагч суух шаардлагатай. Ганц зорчигчтой (заавал насанд хүрсэн машин жолоодох чадвартай хүн) тохиолдолд тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг хангаж байвал ногоон үнэмлэх олгох юм байна.

3 сэтгэгдэл:

  1. Машиныг автомат жолоодлоготой болгоход зөвхөн мэдээллийн технологи хангалтгүй гэж бодож байна. Электроник, харилцаа холбоо, робот, мехатроникийн салбар бас шаардагдана. Дараа нь мэдээллийг автомат машины замын тухай бус ердийн замын нөхцөлд автомат машин явуулах, турших эрх зүйн орчныг бүрдүүлсэн тухай гэж ойлгож байна.

    ReplyDelete
  2. Саарал: Нийтлэлд өөрчлөлт орууллаа. Ердийн зам дээр системд танигдахуйц нэмэлт тэмдэглэгээнүүдийн хийж байгаа юм.

    ReplyDelete
  3. Юм хөгжнөө гэж

    ReplyDelete

Anonymous/NameURL 2 ийн аль нэгийг сонгон сэтгэгдэл үлдээвэл амар байх болов уу. Сэтгэгдэлд тан удахгүй хариулт үлдээх болно. Kiddo

◄ Newer Post Older Post ►
 

Copyright 2011 The Journey is proudly powered by blogger.com | Design by BLog BamZ